Уулзалтад оролцож байгаа манай төлөөлөгчид “Жендерийн тэгш байдал ба эмэгтэйчүүдийг чадавхижуулах нь” сэдэвт үндэсний сайн дурын илтгэлүүдийг танилцуулж буй Сайд нарын хянан хэлэлцэх бага хурал болон Хөгжлийн хамтын ажиллагааны форумд оролцож байна. Мөн өнгөрсөн сарын 29-ны өдөр Олон улсын хөдөлмөрийн байгууллагаас зохион байгуулсан “Дэлхийн ажлын байрны пакт: Эмэгтэйчүүдийг эдийн засгийн хувьд чадавхижуулах замаар хямралыг гэтлэх нь” сэдэвт хэлэлцүүлэгт оролцсон байна. Энэ өдөр НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас зохион байгуулсан “Зөвшилцлөөс үйл ажиллагаанд: ХАА-д хөдөөгийн эмэгтэйчүүдийг чадавхижуулах нь” сэдэвт уулзалт болон НҮБ-ын ДОХ-ын сангаас зохион байгуулсан “Эмэгтэйчүүд, охид, жендерийн тэгш байдал ба ХДХВ/ДОХ” сэдэвт дугуй ширээний уулзалтуудад оролцжээ. Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Т.Ганди өнгөрөгч сарын 30-нд Хөгжлийн хамтын ажиллагааны ажиллагааны форумын “2015 он гэхэд Мянганы хөгжлийн зорилтод хүрэх нь: Хөгжлийн хамтын ажиллагааг эрчимжүүлэн сайжруулах нь” сэдэвт хэлэлцүүлэгт оролцож үг хэлж, Австралийн Олон улсын хөгжлийн асуудал эрхэлсэн сайдтай уулзаж, хамтын ажиллагааны талаар санал солилцсон байна. НҮБ-ын Эдийн засаг, нийгмийн зөвлөлийн үндсэн чуулган маргааш өндөрлөнө.
П.Наран
Холбоотой мэдээ