Johnny Depp Венецэд байшин авлаа

Хуучирсан мэдээ: 2011.01.31-нд нийтлэгдсэн

Johnny Depp Венецэд байшин авлаа

Холливуудын нэрт жүжигчин Johnny Depp Венец хотын 17 зууны үеийн нэгэн
балгасыг 13 саяар худалдаж авчээ. Түүний худалдаж авсан байшингийн
зургийг харсан хүмүүс ашиггүй зүйлд мөнгөө зарцуулсан хэмээн шүүмжилж
байгаа ч  Johnny Depp шинэ гэртээ сэтгэл хангалуун байгаа аж.

Тэрбээр
“Оройн 10 цагаас шөнийн 2 цагийн хооронд би энд эрх чөлөөг мэдэрдэг.
Гудамж хаагдаж, гараад алхахад Венецийн сүнснүүд харанхуй хоёроос өөр юу
ч байхгүй болдог. Бүр гайхамшигтай нам гүм, тэгсэн атлаа үзэсгэлэнтэй.
Нэр алдар, элдвээр бичдэг хэвлэлийнхэн гээд бүх зүйлсээс хол байж чаддаг
гайхамшигт амралт” хэмээжээ.

Жүжигчин Johnny Depp найз бүсгүй
Vanessa Paradis болон хоёр хүүхдийнхээ хамт амьдардаг. Хосууд Францад
тансаг эдлэнтэй ба тэндээ ихэнх цагаа өнгөрүүлдэг. Мөн Холливуудад
гэртэй, 45 акр газартай Бахамын арал эзэмшдэг юм.

Н.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж