Монгол Улсын Засгийн газрын 2009 оны дөрөвдүгээр сарын 1-ний өдрийн Талбайг нөөцөд авах тухай 86 дугаар тогтоолын заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох зүйл, заалтыг зөрчсөн тухай мэдээллийг нэр бүхий иргэнээс ирүүлжээ. Үүний дагуу Үндсэн хуулийн Цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэсэн байна. Уг маргааныг хянан шийдвэрлэх Үндсэн хуулийн Цэцийн дунд суудлын хуралдааныг энэ сарын 7-ны өдөр хийхээр болжээ.
Д.ОЮУН
Холбоотой мэдээ