Саудын Арабын төлөөлөгчдийн айлчлал өндөрлөв | News.MN

Саудын Арабын төлөөлөгчдийн айлчлал өндөрлөв

Хуучирсан мэдээ: 2010.07.01-нд нийтлэгдсэн

Саудын Арабын төлөөлөгчдийн айлчлал өндөрлөв

Саудын Арабын төлөөлөгчдийн айлчлал өндөрлөв
Монгол Улсын засгийн газрын урилгаар Саудын Арабын Газрын тос, эрдэс баялагийн сайд Али Ибрахим Аль-Наими тэргүүтэй төлөөлөгчид 2010 оны 6 дугаар сарын 29-30-ний өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийв. Энэхүү айлчлал нь Монгол Улс, Саудын Арабын Вант Улсын хооронд 2007 оны 2 дугаар сарын 12-нд дипломат харилцаа тогтоосноос хойш Саудын Арабын Засгийн газрын гишүүний хэмжээнд хийсэн анхны айлчлал болсноороо  ач холбогдолтой болов.

Айлчлалын үеэр Саудын Арабын Газрын тос, эрдэс баялагийн сайд Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдод бараалхаж,  хоёр орны хоорондын харилцаа, хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалтыг татах гэх зэрэг асуудлаар  санал бодлоо солилцов. Хоёр тал цаашид хоёр орны эдийн засгийн голлох салбарууд болох уул уурхай, эрдэс баялагийн салбарт хамтран ажиллах, харилцан туршлага солилцох, улс төр, бизнесийн албан айлчлалуудыг хөгжүүлэх, өндөр дээд хэмжээнд харилцан айлчлал хэрэгжүүлэх нь чухал болохыг тэмдэглэв.

Мөн Монгол Улсын Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт Саудын Арабын Газрын тос, эрдэс баялагийн сайдтай албан ёсны яриа хэлцээ хийв. Түүнчлэн төлөөлөгчдийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Д.Баттулга нар тус тус хүлээн авч уулзаж хоёр талын харилцаа, хамтын ажиллагаанд  холбогдох асуудлаар санал солилцсон талаар Гадаад харилцааны яамны хэвлэлийн албанаас мэдээллээ.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж