
Тэрбээр “Аргентинчууд, тэмцээн зохион байгуулагчид болоод шүүгчид мөн бидний сэтгэл зүйд нөлөөлөхийг оролдоно гэдэгт би эргэлзэхгүй байна. Гэлээ ч энэ бол тоглолтын нэг хэсэг биш. Тиймээс тэдний нөлөөнд автаж болохгүй” гэж Германы шигшээ багийн түлхүүр тоглогчдын нэг хагас хамгаалагч Бастиан Швайнштейгер мэдэгджээ.
Бастиан Шванштейгер 2006 оны дэлхийн аваргад тоглосон туршлагатай тоглогч бөгөөд тэр үед Герман Аргентинтай учраа таарч, ширүүхэн тэмцэл өрнөж байсан билээ. Тоглолтын хувь заяа торгуулийн цохилтоор шийдэгдэж Герман 4:2 харьцаатай ялж байсан. Тиймээс Аргентиний шигшээ багийн залуусын ааш авир, үйл хөдлөлийг Бастиан Швайнштайгер сайн мэдэж байгаа бололтой. Тэдний өдөөн хатгалганд автаж болохгүй гэдгийг багийнхандаа хатуу анхааруулж байна.