С.Баяр: Энэ бол босон суун ярих зүйл биш

Хуучирсан мэдээ: 2010.07.01-нд нийтлэгдсэн

С.Баяр: Энэ бол босон суун ярих зүйл биш

С.Баяр: Энэ бол босон суун ярих зүйл биш
Өнөөдөр долдугаар сарын 1. Хоёр жилийн өмнөөс Монголын нэн шинэ түүхэнд эмгэнэлт хуудас болон орсон үйл явдлын нэг буруутнаар тухайн үеийн Засгийн газрын тэргүүн асан С.Баярыг нэрлэх нь бий. Төрийн ордонд тоотойхон харагддаг УИХ-ын гишүүн С.Баяр өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанд хүрэлцэн ирсэнд сэтгүүлчид олзуурхаж байсан юм. Түүнийг энэ өдөр ямар нэг үг хэлэх байх хэмээн хаалттай хуралдаан болж байсан чуулганы танхимын үүдийг бүтэн цаг гаруй сахицгаав.

С.Баяр гишүүн хуралдаанаас гарч ирсэн ч хамгаалагчид дундаа орон өөрийн албан өрөө болох гуравдугаар давхрын Соёмбо танхимыг зүглэлээ. Сэтгүүлчид түүнээс товч боловч ярилцлага авахыг хүссэнд “Үгүй дээ, үгүй” гэсэн товчхон хариу өгөөд өрөөндөө оров. Хэсэг хугацааны дараа тэрбээр гарч ирэн Ерөнхий сайд С.Батболдын өрөө рүү явсан юм. Сэтгүүлчид мөн “Долдугаар сарын 1-тэй холбоотой асуудлаар та үгээ хэлээч” хэмээн хоргоодгоороо хоргоосон ч “Би Монголд буцаж ирээд удаагүй байна. Энэ бол босон суун ярих зүйл биш. Дараа жичдээ хандацгааж болох юм” гээд Ерөнхий сайдын өрөөнд орлоо. Түүний гарч ирэхийг хүлээсэн боловч С.Баяр гишүүн Ерөнхий сайдын үүдний өрөөнд ороод шатаар нь уруудан ордноос гарч явжээ. Гэхдээ “дараа жичдээ хандаж болно” гэсэн түүний үгийг ярилцлага өгөх амлалт гэж сэтгүүлчид үзэцгээсэн юм.

Д.ОЮУН
                

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж