Монгол-Хятадын дугуй ширээний уулзалт боллоо

Хуучирсан мэдээ: 2010.07.01-нд нийтлэгдсэн

Монгол-Хятадын дугуй ширээний уулзалт боллоо

Монгол-Хятадын дугуй ширээний уулзалт боллоо
Хятадын мэдээллийн агентлаг, “Дэлхийн мэдлэг” сэтгүүл, Намын бүтээн байгуулалтын уншигч” зэрэг хэвлэлийн газрууд өнгөрөгч сарын 26-ны өдөр “Монгол-Хятадын эрдэс баялгийн хамтын ажиллагаа” сэдэвтэй дугуй ширээний ярилцлагыг Бээжин хотноо зохион байгуулав. Энэхүү арга хэмжээнд Монголын талаас Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайд Ц.Сүхбаатар, Эрдэс Баялаг Эрчим Хүчний дэд сайд Ц.Ариунсан, Дорноговь аймгийн засаг дарга П. Ганхуяг нар, хятадын талаас  дэд дарга асан, Дипломатуудын дугуй ширээний ярилцлага арга хэмжээний хүндэт дарга хатагтай Гү Сюлянь, Хятадын олон улсын эдийн засгийн солилцооны төвийн нарийн бичгийн дарга, БНХАУ-ын Худалдааны яамны дэд сайд асан Вэй Зяньгуо, БНХАУ-аас Монгол Улсад сууж асан Элчин сайд Гао Шумао болон Хятадын Гадаад яам, Худалдааны яам, Газар баялгийн яам, Монгол Улстай уул уурхайн чиглэлээр хамтран ажиллаж, төсөл хэрэгжүүлж буй аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл оролцов. Хоёр талын уул уурхайн салбар дахь хамтын ажиллагаа, гарч буй бэрхшээл зэрэг асуудлаар илэн далангүй санал солилцов.
Энэ өдрүүдэд БНХАУ-ын Тяньжин хотноо зохиогдож буй 17 дахь удаагийн Худалдаа, хөрөнгө оруулалтын үзэсгэлэн яармагт Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайд Ц.Сүхбаатар Бээжин дэхь дипломат төлөөлөгчийн газруудын төлөөлөгчдийг ахлан оролцов. Энэхүү арга хэмжээний үеэр Тяньжин хотын дэд дарга Цуй Зиньду Хятадад суугаа дипломат төлөөлөгчийн газрын төлөөлөгчдийг хүлээн авч уулзан зоог барив. Элчин сайд Ц.Сүхбаатар энэ үеэр Тяньжин дэх “Улаанбаатар улсын үйлдвэрийн газар”-ын үйл ажиллагаа, хэрэгжүүлэх төсөлтэй танилцаж, санал солилцов. Мөн Тангү боомт, Дунзян гаалийн татваргүй бүс, олон улсын тээвэр ложистикийн төв,  Наньзян боомт дахь задгай барааны бирж, тээвэр ложистикийн төвтэй танилцав. БНХАУ-ын Төрийн Зөвлөл, Засгийн газраас Тяньжин хотыг Шэньжэнь, Шанхай хотын дараах олон улсын худалдаа, тээвэр ложистик, бараа үйлчилгээний Зүүн хойд Хятад дахь төв болгох зорилт дэвшүүлсэн бөгөөд энэ утгаараа олон улсын худалдаа, хөрөнгө оруулалтын үзэсгэлэн яармагийг Тяньжин хотноо жил бүр тогтмол зохион байгуулж байна. Энэхүү арга хэмжээ нь гадаадын хөрөнгө оруулалтыг татах, гадаад эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чухал түлхэц болж байгаа тухай Гадаад Харилцааны яамны хэвлэлийн албанаас мэдээллээ.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж