“Нэгэн зүгт” хамтлаг тоглолтоо хийнэ

Хуучирсан мэдээ: 2011.01.31-нд нийтлэгдсэн

“Нэгэн зүгт” хамтлаг тоглолтоо хийнэ

Хэсэг хугацаанд чимээгүй байсан “Нэгэн зүгт” хамтлагийнхан анхны бие даасан тоглолтоо хийх гэж байна. Тэд ирэх хоёрдугаар сарын 14-нд буюу гэгээн хайрын өдөр “UB Palace”-т хийхээр болжээ. Тэдний тоглолтыг “ACE” энтертайнментийн уран бүтээлчид найруулж байгаа аж. Гэгээн хайрын өдөр хийж байгаа учир тоглолтод ирсэн хүн бүрт “Нэгэн зүгт” хамтлагийн зүгээс “Наран фүүдс”-ийн оруулж ирдэг шоколадны цуглуулга болон гал улаан сарнайтай хамт бэлэглэх юм гэсэн. Тоглолтод “Нэгэн зүгт” хамтлагт баяр хүргэж рок попын залуу уран бүтээлчид ая дуугаар бэлэг барих юм.

М.Урин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж