Замбичууд Хятадын зах зээлийг булаачихлаа

Хуучирсан мэдээ: 2010.07.01-нд нийтлэгдсэн

Замбичууд Хятадын зах зээлийг булаачихлаа

Хэдхэн хоногийн өмнө 7000 ам.долларын ханш руу аажим гэтэж явсан зэсийн үнэ дахин навс уналаа. Лондонгийн хөрөнгийн бирж дээр өчигдрийн байдлаар  нэг тонн зэсийн үнэ 6500 ам.доллар байв. Энэ нь өмнөх өдрийнхөөс 352.5 ам.доллар буюу 5.1 хувиар буурсан үзүүлэлт юм. Харамсалтай нь зэсээс хамааралтай төсөвтэй манай улсын хувьд төрийн бодлоготнууд нь зөвхөн Монгол л зэстэй мэт цамаан загнаж халамжаа түгээх аргаа олж ядсаар эдийн засгаа “алж” байна. Нэгэн үе ам ангайвал алт, зэс гэдэг байснаа больж нүдэнд нь нүүрсээс олох ашиг л харагдаад байгаа бололтой. үнэндээ зэсээс олдог ашгийн хажууд нүүрсний үнэ ханш, ашиг орлого өчүүхэн.

Гэвч ордыг ашиглуулснаар олох орлого гэгч шинэ маягийн авлига, урьдчилгаа тэргүүтэн улстөрчдийн ухааны нүдийг хаачихаад байгаа бололтой. Ингээд “Эрдэнэт үйлдвэр” хувьцаат компани ч, зэсийн үнэ, ханш ч моодноос гарч. Тэгсэн хэрнээ төсвийн орлого багасч зарлага нэмэгдээд байгааг гайхаж буй. Үүнийгээ өчигдөр төрийн ордонд болсон уулзалт ярилцлагын  үеэр ч давтаж, гадны хэн нэгэн ирээд ийм болгочихсон мэт сүрхий алсаас ажиглаж шүүмжлэн ярьж байх юм. Харин хаалганы цаана байдал ямар байгааг төсөв батлагчид сайн мэдэхгүй байх шиг байна.

Зэсийн үнэ бидний хүссэ­нээр “тэнгэрт хадаж” өгөхгүй байгаагийн гол шалтгаан нь эрэлт буурсантай холбоотой. Хөгжингүй орнууд зэсээс татгалзаж, өртөг багатай, хөдөлмөрийн бүтээмж ихтэй зэсийг орлох материалыг со­нир­хож эхэллээ. Мөн сан­­хүү­гийн хямралаас б­үрэн гарч амжаагүй бай­гаа зарим үйлдвэрүүд улир­лын чанартай сул зог­солт зарласан. Тэдний дий­лэнх нь зэсийг гол түүхий эдээ болгодог томоохон хэ­рэг­лэгчид юм. Нөгөө­тэйгүүр зэсийн хэрэглээгээр дэлхийд хаанчлалаа тогтоож буй Хятадтай хөрш болохоор эрэлтийг нь зөвхөн бид хангах мэ­тээр ойлгож болохгүй. Цаа­на чинь хөгжилгүй ядуу, бо­ловсролгүй тэнэгээр  нь дуу­даад шоолоод байдаг Аф­рикийн Замби улс Хята­дын зэсийн хэрэглээг хан­га­хаар болсноо дэлхий ний­тэд зарлачихлаа. Замби­гийн хувьд урьд нь зэсээ ний­лүүл­дэг байсан АНУ, Япон зэрэг оронд эрэлт буурсан учраас Хятадыг түших нь зөв гэж үзээд бусад  түншүүдээсээ нүүр буруулах эрсдэл хийж байж найдвартай зах зээлээ олж авч байгаа нь энэ. Уг нь тус улс Хятадыг бүрэн хан­гаад, өөр зах зээлд ний­лүүлж хүрэлцэхүйц зэсийн нөөцтэй аж. Өөрөөр хэлбэл Африкийн Замби улсын төр засаг, уул уурхайн салба­рын удирдлагууд өндөр хөгжил­тэйгээрээ зиндаархдаг мон­гол­чуудын толгой дээр ца­хиур хагалчихлаа шүү дээ. Өндөр мэдлэгтэй, олон хэлтэй, хуульч, эдийн засаг­чаар хахсан Монголын пар­ламент Замбичуудын дайтай сэтгэж чадсангүй. Мөн энэ цаг үед Лондонгийн хөрөнгийн бирж анх удаа Монголоор овог­лосон өдөрлөг зохион бай­гуулжээ. Уг өдөрлөг дээр бидний эчнээ танил “Рио Тинто”-ийн төлөөлөгч мон­голчуудад олон улсын санхүүгийн зах зээлд гарахдаа яарахыг сануулахын зэрэгцээ боломжийн хэмжээнд суртал­чилж өгчээ. Бас төрийн орол­цоо, Засгийн газрын бодлогыг шүүмжилж “чимхээд авах”-аа ч мартсангүй. “Сайн санаат” түншүүд маань энэ удаа “Та нар бусдад боломж олгочи­хоод гордож суухаар өөрсдөө хөрөнгө босгооч, тусалъя” гэ­сэн санаа өгч байсан. Гэвч тэд­ний зөвлөсөн бүхнийг сон­сч нягтлаад, авч гээхийн ухаанаар ханддаг байсан бол манай эдийн засаг өдийд өөр өнгө төрхтэй байх байсан биз ээ.


У.ОРГИЛМАА

Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж