Үйлдвэрчний эвлэл шаардлага хүргүүллээ

Хуучирсан мэдээ: 2010.07.01-нд нийтлэгдсэн

Үйлдвэрчний эвлэл шаардлага хүргүүллээ

Үйлдвэрчний эвлэл шаардлага хүргүүллээ
Монголын үйлдвэрчний эвлэлээс өнөөдөр хэвлэлийн бага хурал зохион байгуулж, Засгийн газарт шаардлага хүргүүлж байгаагаа мэдэгдлээ. Тэд Засгийн газар, Монголын үйлдвэрчний эвлэл, Ажил олгогч эздийн холбоо хамтран байгуулсан гурван талт гэрээг 1,3 дахь заалтыг зөрчиж байгаа тул энэхүү хэлэлцээрийн биелэлтийг Засгийн газраас шаардаж байгаа аж. Уг шаардлагад Засгийн газар Тавантолгойн төслийг боловсруулахад ард түмэн, эх орныхоо аюулгүй байдлын талаар ард түмэнтэйгээ хэлэлцээрийн ширээний ард суух ёстой гэж үзжээ. Мөн ашиглалтын тал дээр гадны мэргэжилтнүүдийн дүгнэлт, бодит судалгаан дээр үндэслэж амлалтаа өгөх ёстой гэж Монголын үйлдвэрчний эвлэл үзэж байна. Уул уурхайн асуудлаар өмнө нь Монголын үйлдвэрчний эвлэл судалгаа хийж байсан бөгөөд Тавантолгой дээр ч мөн энэ аргыг хэрэглэж, судалгаа хийх ёстой гэж тэд үзэж байна. Иймд Монголын Үйлдвэрчний эвлэл Тавантолгойн төслийг ард түмнээр хэлэлцүүлэх, урьдчилсан судалгаа хоёр төрлийн шаардлагыг Монгол Улсын ерөнхий сайд, УИХ-ын даргад хүргүүлээд байна.

Б. Болорсүх

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж