Ерөнхий сайд С.Батболд өнөөдөр 15.00 цагт Улаанбаатар хотын удирдлагуудыг хүлээн авч уулзан, нийслэлийн III төрөх эмнэлгийн талаар ярилцахаар болсон тухай бид мэдээлсэн билээ. Гэвч Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас энэхүү уулзалтыг маргааш болгон хойшлуулсан тухай мэдэгдээд байна.
Г.Дарь