Д.Лүндээжанцан: “махны бүлэг” байдаггүй | News.MN

Д.Лүндээжанцан: “махны бүлэг” байдаггүй

Хуучирсан мэдээ: 2010.07.01-нд нийтлэгдсэн

Д.Лүндээжанцан: “махны бүлэг” байдаггүй

Д.Лүндээжанцан: “махны бүлэг” байдаггүй
Улсын Их Хурал дахь Ардчилсан намын болон Монгол Ардын хувьсгалт намын бүлгийн хуралдаан өндөрлөж, бүлгийн дарга нар хэлэлцсэн асуудлаар намын байрь суурь ямар байгаа талаар хэвлэлийнхэнд мэдээлэл өгч байв.

УИХ дахь Монгол Ардын Хувьсгалт намын бүлгийн дарга Д.Лүндээжанцан мэдээлэл өгч бүлгээр хэлэлцсэн асуудлаа танилцуулсны дараа сэтгүүлчдийн асуултад хариулт өгч байлаа. Гэтэл нэг сэтгүүлч  “Хүүхдийн мөнгөний асуудал дээр Ардчилсан нам байрь сууриа илэрхийлсэн. Харин МАХН-ы бүлэг ямар байрь суурьтай байгаа вэ” хэмээн асуусан нь бүлгийн даргын дургүйг хүргэж орхив. Д.Лүндээжанцан дарга энэ асуултад хариулахаас татгалзаж “УИХ-д “махны бүлэг” гэж байдаггүй, Харин Монгол Ардын Хувьсгалт намын бүлэг л гэж байдаг. Иймд би энэ асуултад хариулахгүй” гээд гарч одов. Асуултын бурууд байсан уу, агуулга нь таалагдаагүйгээс болсон уу, ямартаа ч Лүндээ дарга бараг анх удаагаа сэтгүүлчдийн асуултад хариулахаас татгалзсан юм.

Б.Мандуул

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж