УИХ дахь Монгол Ардын Хувьсгалт намын бүлгийн дарга Д.Лүндээжанцан мэдээлэл өгч бүлгээр хэлэлцсэн асуудлаа танилцуулсны дараа сэтгүүлчдийн асуултад хариулт өгч байлаа. Гэтэл нэг сэтгүүлч “Хүүхдийн мөнгөний асуудал дээр Ардчилсан нам байрь сууриа илэрхийлсэн. Харин МАХН-ы бүлэг ямар байрь суурьтай байгаа вэ” хэмээн асуусан нь бүлгийн даргын дургүйг хүргэж орхив. Д.Лүндээжанцан дарга энэ асуултад хариулахаас татгалзаж “УИХ-д “махны бүлэг” гэж байдаггүй, Харин Монгол Ардын Хувьсгалт намын бүлэг л гэж байдаг. Иймд би энэ асуултад хариулахгүй” гээд гарч одов. Асуултын бурууд байсан уу, агуулга нь таалагдаагүйгээс болсон уу, ямартаа ч Лүндээ дарга бараг анх удаагаа сэтгүүлчдийн асуултад хариулахаас татгалзсан юм.
Б.Мандуул
Холбоотой мэдээ