Банкны тухай хууль Үндсэн хууль зөрчөөгүй гэв

Хуучирсан мэдээ: 2010.07.01-нд нийтлэгдсэн

Банкны тухай хууль Үндсэн хууль зөрчөөгүй гэв

Банкны тухай хууль Үндсэн хууль зөрчөөгүй гэв
Үндсэн хуулийн цэц дунд суудлын хуралдаанаараа Банкны тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох зүйл, заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцлээ.

УИХ-аас 2010 оны нэгдүгээр сарын 28-ны өдөр баталсан Банкны тухай хуулийн шинэчилсэн найруулгыг Монгол Улсад банк үүсгэн байгуулах, банкийг өөрчлөн байгуулах, татан буулгах, банкны хувьцааг эзэмшихэд зөвшөөрөл олгох харилцааг тусгайлан зохицуулсан эрхзүйн хэм хэмжээг агуулсан хууль гэж үзэх үндэслэлтэй байна.

Улс орны эдийн засагт банк, санхүүгийн салбарын гүйцэтгэх онцгой үүрэг, олон улсын банк, санхүүгийн тогтолцооны харилцан нягт уялдаатай байдал зэргийг харгалзан олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн зарчимд нийцүүлэн Монголбанкинд зөвшөөрөл олгох, хяналт тавих, албадлагын арга хэмжээ авах, эрсдлээс сэргийлэхтэй холбоотой зарим хязгаарлалт тогтоох эрх олгож хуульчилснаараа Банкны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2 дахь заалт нь Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Арван зургадугаар зүйлийн 3/ дахь заалт, 36 дугаар зүйлийн 36.4, 36.12 дахь хэсгийн заалт Үндсэн хуулийн     Арван зургадугаар зүйлийн 3/ дахь заалтыг, мөн 57 дугаар зүйлийн 57.1.2, 57.3 дахь хэсгийн заалт Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Тавдугаар зүйлийн 2 дахь хэсэг, Арван зургадугаар зүйлийн 3/ дахь заалтыг тус тус зөрчөөгүй байна хэмээн шийдвэрлэжээ.

Энэхүү дүгнэлтийг Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 36 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу хэлэлцэж, хариу ирүүлэхийг УИХ-д уламжлахаар болсон байна гэж Үндсэн хуулийн цэцээс мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж