Ардчилсан хүчний холбооны хурлыг хойшлуулав

Хуучирсан мэдээ: 2010.07.01-нд нийтлэгдсэн

Ардчилсан хүчний холбооны хурлыг хойшлуулав

Ардчилсан хүчний холбооны хурлыг хойшлуулав
Ардчилсан хүчний холбоо нь өнөөдөр 11.00 цагт “Монгол ньюс” мэдээллийн төвд долдугаар сарын 1-ний үйл явдалтай холбогдуулж, хурал хийхээр төлөвлөөд байсан ч 14.00 цаг болгож хойшлуулжээ. Учир нь тус хэвлэлийн бага хуралд УИХ-ын гишүүн, Ардчилсан хүчний холбооны ерөнхийлөгч З.Энхболд оролцох байсан ч УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын төслийг хэлэлцэж байгаатай холбогдуулж, хурлыг хойшлуулахад хүргэжээ.

Тус холбооныхны хувьд Монголын төр долдугаар сарын 1-ний үйл явдлын улмаас амиа алдсан иргэдийн ар гэр, энэ хэргийн улмаас хилсээр эрүү шүүлт тулгуулж, яллуулсан иргэдээсээ уучлал гуйх ёстой гэж үзэж байгаа юм. Мөн энэ хэрэгт холбоотой гэмт буруутныг олж, зохих хариуцлагыг хүлээлгэх ёстой гэсэн байр суурийг ч илэрхийлж буй билээ.

Г.Дарь

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж