Ерөнхий сайд С.Батболд өнөөдөр 15.00 цагт хотын удирдлагуудыг хүлээн авч уулзахаар болжээ. Уулзалтаар нийслэлийн III төрөхийн асуудлыг авч хэлэлцэх юм байна. Учир нь тус байр ашиглалтад ороод 60 гаруй жилийн нүүр үзэж байгаа төдийгүй цэргийн зориулалттайгаар анхан барьж байгуулсан, зориулалтын бус эмнэлэг юм байна. Нөгөөтэйгүүр, барилга олон жил ашиглагдсанаас сантехникийн эд ангиуд хуучирч муудсан. Жил бүр байгаа хөрөнгөндөө тааруулан урсгал засвар хийдэг ч овоохон хөрөнгө гаргаж, иж бүрэн засвар хийх шаардлага бий. Хэрвээ цаг алдалгүй арга хэмжээ авахгүй бол өнгөрсөн өвөл нийслэлийн I төрөх эмнэлэгт дэгдсэн хүйн халдвар гарахгүй гэх баталгаагүй байгаа гэдгийг төр засгийн удирдлагуудыг төрөх эмнэлгийн үйл ажиллагаатай танилцаж явах үеэр III төрөхийнхөн сэрэмжүүлсэн юм.
Г.Дарь