Тэргүүн шадар сайд Н.Алтанхуяг өнөөдөр мэргэжилтэй ажилтан бэлтгэдэг коллежи, Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн захирлуудыг хүлээн авч уулзлаа.
Тэрбээр өнөөдөр уул уурайн салбар эрчимтэй хөгжиж, томоохон орд газруудаа эргэлтэд оруулж энэ салбарт ажлын өргөн фронт гарч байгаа цаг үед тэнд ажиллах хүчинээр хангах асуудал чухлаар тавигдаж байна. Ийм үед одоо үйл ажиллагаа явуулж байгаа мэргэжлийн сургуулиудаар дамжуулан Оюутолгой, Тавантолгойд ажиллах мэргэжилтэй ажилтаныг бэлтгэх шаардлагатай байгаа. Тиймээс одоо хийж байгаа “тайван” цагийн сургалтаар бэлтгэх үү, богино хугацааны ур чадвар өндөртэй мэргэжилтэн бэлтгэх “байлдааны” цагийн сургалтаар явуулах уу гэдгийг ярилцаж санал бодлоо солилцохоор урьсан гэдгээ Тэргүүн шадар сайд онцолсон юм.Захирлууд одоогийн ажиллах хүчин бэлтгэх гаргах боломжтой хэдий ч сүүлийн үеийн өндөр техник технологи дээр ажиллах тул ажил олгогчийн шаардлага хангахуйц чадвартай мэргэжилтэн бэлтгэх, тэднийг сургах багш нарыг чадавхижуулах, гадаадын багш нарыг уриж авчрах, сургалтын агуулга программыг өөрчлөх, ном сурах бичигээ шинэчлэх гээд асуудал байгааг дуулгаж байлаа. Мөн Оюу толгой, Таван толгой төсөлд одоо ажиллаж байгаа болон цаашид шаардлагатай квотын тоотой уялдуулан хөдөлмөрийн насны цэргийн алба хаасан, их дээд сургууль төгссөн боловч мэргэжлийн ажил олдохгүй байгаа зэрэг монгол иргэдийг МСҮТ дээр захиалгаар бэлтгэх, дадлагыг гадаад ажилчдыг дагалдуулан хийлгэх, улмаар тодорхой хугацааны дараа үе шаттайгаар эдгээр гадаад ажилчдын ажлын байрыг нөхөх боломжтой гэдгийг сургуулийн удирдлагууд хэлж байлаа.

Тэргүүн шадар сайд Н.Алтанхуяг Засгийн газрын зүгээс ажил олгогч болон боловсролын байгууллагыг холбох, нэгдсэн бодлогоор зангидах шаардлагатай байгаа тул дагнасан үйл ажиллагаа явуулах “Мэргэжлийн боловсрол сургалтын газар” байгуулсан. Цаашид авах арга хэмжээ боловсруулж ажиллах тул хамтраад барууны стандартад нийцсэн сургалтыг явуулж, олон сайхан монгол залуучуудаа Солонгосруу хэдэн мянгаар нь явуулах бус эх орондаа ажиллах их бүтээн байгуулалтад гар бие оролцоход нь дэмжлэг үзүүлэх хэрэгтэй гээд зарим үүрэг даалгавар өглөө.
Г.Дарь