С.Оюун “Камертон”-ны фэн

Хуучирсан мэдээ: 2010.07.01-нд нийтлэгдсэн

С.Оюун “Камертон”-ны фэн


Улсын их хурлын гишүүн С.Оюун хүүгийн хамт өчигдөр үдшийг “Камертон” хамтлагтай хамт өнгөрүүлэв. Гол төлөв энгийн, даруухан хувцасладаг эрхэм гишүүн Монголын шилдэг хамтлагийн 15 насны төрсөн өдрийн баярт дэгжин хувцаслаж ирсэн байсан юм. Цагаан өвдөг шүргэсэн хормойтой даашинз дээр ягаан гялтганасан фактуртай хүрэм өмсч, ягаан чимэг, зүүлт зүүсэн нь С.Оюун гишүүнийг сайхан харагдуулж байлаа. Тоглолтын завсарлагаар хүүтэйгээ хотдог идэхээр сууж байгаа нь манай гэрэл зурагчны дуранд өртсөн байна. Төрийн ажил гээд зав зай багатай байдаг хэдий ч өөрийнхөө болон хүүгийнхээ хайртай хамтлагийн тоглолтыг үзэхээр цаг зав гарган зорьж ирсэн С.Оюун гишүүн 00 цагийн үед “Апу асар”-аас гарч явсан юм. Түүний бяцхан хүү хөөрхөн байгаа биз?

Ж.Нил

Гэрэл зургийг Э.Тунгалаг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж