Хуучирсан мэдээ: 2010.07.01-нд нийтлэгдсэн

Xэн юу хэлэв?
Долдугаар сарын 1-ны дараа хариуцлагатай албан тушаалтнууд энэ хэргийн талаар хэрхэн тайлбар хийж, юу гэж мэдэгдэж байсан талаарх мэдээллийг “АЭ” өмнө нь цаг алдалгүй хүргэж байсан билээ. Энэ удаад тэдгээр хүмүүс юу гэж хэвлэл, мэдээллийн хэрэгслүүдэд ярилцлага өгч байсныг сануулах үүднээс түүвэрлэн хүргэж байна.

Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Мөнх-Оргил:

-Манай цагдаагийн албан хаагчид долдугаар сарын 1-ний Онц байдал зарласнаас хойш галт зэвсэг хэрэглээгүй. Таван хүн амиа алдсаны гурав нь буудуулж нас барсан нь тогтоогдсон. Энэ хэргийг илрүүлэхээр шалгаж байна. Бидэнд ирсэн мэдээллээр үймээнд оролцсон иргэдэд буу зэвсэг байсан гэсэн. Нууж хаасан зүйл байхгүй.

Улсын ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албаны дарга Б.Галдаа:

-Дарга нар нь тушаал өгөөгүй байх гэж би хэлж чадахгүй.  Тушаал өгөгдсөн. Гэхдээ ямар тушаал гэдэг нь сонин. Тааралдсан болгоноо бууд, эсвэл гарцаагүй тохиолдолд хэрэглээрэй гэж сумаа тараасан уу. Одоо хэлэхэд бэрх. За одоо ингэж хэлнэ шүү гэх мэтээр үүрэг чиглэл өгөгдсөн байдаг нь хэргийн ул мөрийг арилгахад чиглэсэн үйл явдал. “Буу¬дах эрх өгөөдөх” гэж орилсон хүн бий. Бид одоо нэр хэлэх хэрэггүй. Гэхдээ хавтаст хэрэгт бол тийм юм бий. Энэ үг нь Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд хамаарч байсан хүмүүсээс л тавьсан асуудал юм.
ЦЕГ-ын даргын үүрэг гүйцэтгэгч, генерал Ч.Амарболд:

-Үймээний үеэр 1300 цагдаагийн албан хаагчид ажилласан. Үймээн хяналтаас гарсан учраас бид Цагдаагийн хуульд заасны дагуу резинэн сумаар цэнэглэсэн буу, нулимс асгаруулагч хэрэглэсэн. Цагдаа нарт галт зэвсэг хэрэглэх үүргийг би өгөх ёстой. Гэхдээ өгөөгүй. Сургуулийн сумаар хүмүүсийн дээгүүр буудсан. Цагдаагийнхан галт зэвсэг хэрэглэж хүн буудсан гэдгийг няцааж байна.  Галт сум ч тараагаагүй.

Долдугаар сарын 1-нд буудуулан амиа алдсан Э.Доржсvрэнгийн аав Ц.Энхбаяр:

-Гэрчүүд цагдаа иргэдийг буудсан гэдгийг нотлож байна. Буудсан гээд байгаа хүмүүсийн явсан зам, маршрут нь буудуулсан хүмүүсийн байрлалтай тохирч байна. Цагдаагийн ийм буунаас тийм сумны хонгио гарчээ. Энэ буугаар энэ хонгиог буудсан байна гэдгийг шинжилгээгээр нотолчихсон байгаа. Хавтаст хэрэгт хөдлөшгүй нотлох баримт бий. Буу барьж явсан хүн нь тодорхой. Буунаас нь сум гарсан нь тодорхой. Гарсан сум нь хүний амийг хөнөөсөн нь тодорхой.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж