
Казахстаны нийслэл Астана хотод зохиогдож буй Нурсултан Назарбаевийн нэрэмжит цомын тэмцээнд оролцож буй манай тамирчдаас өчигдөр дэлхийн аварга П.Сэрдамба болон Б.Түвшинбаяр нар ээлжит тулаанаа хийж, ялалт байгууллаа. Хөдөлмөрийн баатар П.Сэрдамбын тухайд өчигдөр Астанагийн рингэнд Киргизийн тамирчин Азат Усенливевтэй тулалдсан бөгөөд 4:2 харьцаатай ялалт байгуулснаар хүрэл медалийн болзол хангажээ. Тэрбээр медалийн өнгө хувиргах тоглолтоо зохион байгуулагч орны боксчин Мирас Закубовын эсрэг хийх юм.
Харин Б.Түвшинбаярын тухайд тэмцээний 64 кг-ын жингийн ангилалд тоглож байгаа бөгөөд Сири болон Японы тамирчинг дараалан ялж, медалийн төлөө тоглох эрхтэй болжээ.
С.Цэлмэг