БНСУ-дахь монгол иргэдийнхээ эрх ашгийг чухалчлав

Хуучирсан мэдээ: 2010.07.01-нд нийтлэгдсэн

БНСУ-дахь монгол иргэдийнхээ эрх ашгийг чухалчлав

БНСУ-дахь монгол иргэдийнхээ эрх ашгийг чухалчлав
Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд Бүгд Найрамдах Солонгос улсын Төрийн Хууль тогтоомжийн сайд Ли Сөг Ен тэргүүтэй БНСУ-ын төлөөлөгчдийг өчигдөр хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Ерөнхий сайд Монгол Улс, БНСУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 20 жилийн ойн тохиож байгаа энэ жил ноён сайд айлчилж байгааг тэмдэглээд, хоёр орны хууль зүйн асуудал хариуцсан төрийн төв байгууллагуудын харилцаа, хамтын ажиллагаа амжилттай хөгжиж байгаад сэтгэл хангалуун байдаг гэв. Монгол Улс цаашид хөгжлийн бодлогод суурилсан хууль, эрх зүйн орчинг бүрдүүлэхэд БНСУ-ын туршлагаас суралцах, иргэний нийгэм, хүний эрхийг хамгаалах үүргийн хэрэгжилтэд хяналт тавих, хууль тогтоомжийг олон түмэнд сурталчлах механизмыг нь судлах, туршлага солилцох бүрэн боломжтой юм гэлээ. Мөн Ерөнхий сайд Монгол-Солонгосын улс төр, эдийн засаг, нийгмийн бүх салбарын харилцаанд том амжилт гарч байгаа бөгөөд ард түмний, иргэд хоорондын харилцааг хөгжүүлэх нь дээрх бүх салбарын харилцааг хөгжүүлэхэд онцгой үүрэгтэй юм гэдгийг онцоллоо.

Иймээс хоёр орны иргэдийн зорчих нөхцлийг хөнгөвчлөх, БНСУ-д ажиллаж, амьдарч байгаа 30 000 гаруй монгол иргэдийн эрх ашгийг хамгаалах, эрх зүйн байдлыг нь хангах, ажил хөдөлмөр эрхлэх эрх зүйн орчныг нь боловсронгуй болгох талаар анхаарал тавьж хамтран ажиллана гэдэгт итгэж байгаагаа Ерөнхий сайд илэрхийлэв.

БНСУ-ын сайд Ли Сөг Ен Монгол-Солонгосын харилцаа, хамтын ажиллагаа, түүний дотор ард түмний харилцаа өргөжин тэлж байгаа бөгөөд энэ харилцаанаас бодитой үр дүн гаргахаар ажиллах хэрэгтэй байна гэлээ.
Түүнчлэн тэрээр БНСУ-д ажиллаж, амьдарч байгаа монгол иргэдийн эрх ашгийг хамгаалах талаар Ерөнхий сайдын гаргасан санал санаачилгыг дэмжиж ажиллах болно гээд мөн Монгол Улсад амьдарч ажиллаж байгаа Солонгос иргэдийн үйл ажиллагааг дэмжих талаар хамтарч ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.
БНСУ-ын эдийн засгийн хөгжилд хууль тогтомжийн хөгжил шинэчлэл нь шийдвэрлэх үүрэг гүйцэтгэсэн гэж ноён сайд онцлоод, Монголын талтай хөгжлийг дэмжих хууль эрх зүйн орчин бүрдүүлсэн туршлагаасаа хуваалцахад бэлэн байна гэв.

Үүний сацуу Солонгосын тал Монгол Улсын ХЗДХЯ-тай хамтарч ажиллах, мэргэжилтэн солилцох, харилцан туршлага судлах, Монголын хуулийн чиглэлийн их, дээд сургуультай холбоо тогтоон сургалтын хөтөлбөр хэрэгжүүлэх хүсэлтэй байгаагаа тэрээр илэрхийллээ.

Ерөнхий сайд ноён Ли Сөг Ены санал санаачилгыг дэмжиж байгаагаа илэрхийлээд, цаашид хоёр талын үр ашигтай хамтын ажиллагаа улам өргөжин хөгжих болно гэдэгт итгэлтэй байна гэлээ.

БНСУ-ын Хууль тогтоомжийн яам нь Ерөнхий сайдын ажлын албаны бүтцэд ордог бөгөөд дарга нь Төрийн сайдын статустай байдаг. Тус байгууллага нь төрийн хууль тогтоомжийн хөнгөн шуурхай, оновчтой тодорхой байдлыг хангах, хэрэгжтлтэд нь хяналт тавих, хууль тогтоох явцыг боловсронгуй болгох, нийтэд сурталчлах, тайлбарлах үйл ажиллагааг явуулдаг юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж