ХБНГУ-ын Эдийн засгийн хөгжлийн хамтын ажиллагааны яамны шинжээч Ханна Бухер Монгол Улсын Шадар сайд М.Энхболдтой өчигдөр уулзан энэ талаар санал солилцов.
Зах зээлийн харилцаанд шилжсэнээс хойш ХБНГУ олон төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж, үр дүнд хүрч байгаад сэтгэл хангалуун байгаагаа Шадар сайд илэрхийлэв. 2000 оноос хойш Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг хэрэгжүүлэх зорилт тавьсан ч дорвитой үр дүнд хүрэхгүй байна. Бүс нутгийн эдийн засгийг дэмжих хөтөлбөрийг 2 дугаар үеийг эхлүүлэх гэж байгаа энэ үед талууд юу хийхээ ярилцаж тогтох ёстой. Ажлын байр, бүсийн төвийг хөгжүүлэхэд түлхүү анхаарах, ялангуяа аль нэг төвийг сонгон авч бүсийн төв хэрхэн хөгжих боломжтойг харуулах нь зүйтэй гэж Шадар сайд хэлэв.
Бүс нутгийн эдийн засгийг дэмжих хөтөлбөрийг 2007 оноос хэрэгжүүлсэн бөгөөд бичил жижиг дунд үйлдвэр, хоршоодыг дэмжих, жижиг дунд үйлдвэрийн санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, бүс нутгийн эдийн засгийн бодлого ба бизнесийн орчин гэсэн бүрэлдэхүүн хэсэгтэй юм байна.
Холбоотой мэдээ