
“Яахаас ч буцахгүй эзэгтэй нар” олон ангит киноны од жүжигчин Eva Longaria реалити шоу хийхээр болсон байна. Энэхүү реалити шоу нь түүний өөрийн ресторан болох “Beso” дээр хийгдэх ба “VH1” сувгаар үзэгчдэд хүрэх аж. Тэрбээр кино урлагт карьераа үргэлжлүүлэхийн хажуугаар телевизийн салбарт ийнхүү хүч сорихоор болжээ.
Тэрбээр энэ тухайгаа “Реалити шоу хийх санааг манай рестораны ажилчид анх гаргасан. Миний хувьд зоогийн газар, хоолны урлаг зэргийг бага мэднэ. Гэхдээ би ажилчдынхаа гаргасан энэхүү санаачлагыг бүрэн дэмжиж, ажил хэрэг болгохоор шийдсэн юм” хэмээн CNN-д ярьжээ.
Н.Наран