Хөдөө аж ахуйн үндэсний семинар эхэлнэ

Хуучирсан мэдээ: 2010.07.01-нд нийтлэгдсэн

Хөдөө аж ахуйн үндэсний семинар эхэлнэ

Хөдөө аж ахуйн үндэсний семинар эхэлнэ
Монгол Улсын Гадаад харилцааны яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Дэлхийн худалдааны байгууллагатай хамтран “Хөдөө аж ахуйн тухай хэлэлцээр” сэдвээр үндэсний семинарыг өнөөдөр Гадаад Харилцааны Яаманд зохион байгуулж байна.

Төрийн болон төрийн бус байгууллагууд, хувийн хэвшил, судалгааны байгууллагуудын төлөөлөл оролцож байгаа энэхүү семинар Хөдөө аж ахуйн тухай хэлэлцээр, хөдөө аж ахуйн бараа, бүтээгдэхүүний зах зээлд нэвтрэх, дотоодын дэмжлэг, экспортын татаас олгох дүрэм, журам, тавигдах шаардлага, манай улс шиг хөгжиж байгаа орнуудад олгогдож байгаа давуу талуудын талаар дэлгэрэнгүй ярилцах, санал солилцох зорилготой ажээ.

Хөдөө аж ахуйн салбарт худалдааг нэмэгдүүлэх, хөдөө аж ахуйн гаралтай бараа, бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх, гадаад орнуудын зах зээлд нэвтрүүлэх нь тулгамдсан асуудал хэвээр байгаа юм.

Б.Энхмандах

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж