Өнөөдөр 12.00-13.00 цагийн хооронд 2008 оны долдугаар сарын 1-ний өдөр нас барсан, хохирсон хүмүүст зориулсан хөшөөний шав тавих ёслолын ажиллагаа болно.
“2008.07.01” хэмээх уг дурсгалын хөшөөг Чингэлтэй дүүргийн дөрөвдүгээр хороо, Үндэсний түүхийн музейн баруун урд хэсгийн түшиц хананд байрлуулахаар болжээ.
Энэхүү арга хэмжээг Монголын Ардчилсан Холбооноос зохион байгуулж байгаа бөгөөд энэхүү өдөрт зориулан Гандантэгчилэн хийдэд ном уншуулах ба орой 21.00- 22.00 цагын хооронд зул барих ёслол буюу хүндэтгэлийн лаа асаах үйл ажиллагаа хийхээр төлөвлөжээ.
Б.Энхмандах

Холбоотой мэдээ