Химийн бодисыг саармагжуулахад тэрбум төгрөг зарцуулжээ

Хуучирсан мэдээ: 2010.04.07-нд нийтлэгдсэн

Химийн бодисыг саармагжуулахад тэрбум төгрөг зарцуулжээ

Уул уурхайн салбарт хэрэглэх, ашиглахыг хориглосон 18, хязгаартай ашиглах 12 нэр төрлийн бодис байдаг байжээ.  Харин шинэчилсэн хуулиар  83 төрлийн бодисыг ашиглахыг хориглосон байна. Түүнчлэн 28  нэр төрлийн бодисыг хязгаартай ашиглахаар тогтоожээ.  Уул уурхайн зарим компаниуд химийн бодисыг  зөвшөөрөгдөх хэмжээнд нь хэрэглэдэггүй зөрчил түгээмэл гарсаар байгаа ажээ. Өнгөрсөн онд “Цагаан хаш”, “Мон лаа” зэрэг компаниуд химийн бодисыг зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтрүүлэн хэрэглэж, байгаль орчныг бохирдуулсан нь  тогтоогджээ. Энэ мэт зөрчлийг арав гаруй компани давтсан байна. Гэтэл улсын төсвөөс  бүс нутагт тархсан хорыг саармагжуулахад нэг тэрбум төгрөг зарцуулсан байх юм. Уг мөнгийг зөрчил гаргасан компаниудаас нэхэмжилж байгаа ч одоо болтол өгөхгүй байгаа ажээ.

Д.Цээнэ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж