
Бээжингийн олимпиос хойш анх удаа тулаанд оролцож буй Э.Бадар-Ууган өчигдөр Туркменистаны боксчинтой тулалдаж, илт давуу ялалт байгуулсан бөгөөд дараагийн тулаанаа зохион байгуулагч орны тамирчинтай хийхээр болжээ. Мөн өчигдөр Б.Түвшинбат Сирийн тамирчинг ялсан бол З.Энхзориг Казахстаны тамирчинд оноогоор ялагдаж, тэмцээнээ дуусгасан байна. Харин өнөөдөр П.Сэрдамба хүрэл медалийн төлөө Киргизийн тамирчинтай тулалдах юм. Монголын боксын шигшээ багийн хэсэг тамирчид ийн Казахстанд өрсөлдөж байгаа бол шигшээ багийн II бүрэлдэхүүн маргааш ОХУ-д болох Олон улсын тэмцээнд оролцохоор явах ажээ.
С.Цэлмэг