“Даллас” ямар тоглогчоор хүчээ зузаатгах вэ?

Хуучирсан мэдээ: 2010.06.30-нд нийтлэгдсэн

“Даллас” ямар тоглогчоор хүчээ зузаатгах вэ?

“Даллас” ямар тоглогчоор хүчээ зузаатгах вэ?
Өчигдөр оройхон л чөлөөт агент болсон “Атланта Хаукс” багийн лидер Жой Жонсонг “Хьюстон Рокетс” баг авах талаар мэдээлэл гарч байсан бол энэ яриаг дарж, илүү чадалтай баг өрсөлдөөнд -орж ирсэн нь “Даллас Маверикс” болж таарлаа.

Чөлөөт агент болж байгаа Крис Бош, Двейн Уейд, Крис Бош зэрэг тоглогчдыг “Никс” авах хүсэлтэй байгаа ч хамгийн боломжтой нь Жой Жонсон юм. Дээрх гурван тоглогчийг нэгэн зэрэг авч чадахгүй учраас Жой Жонсод өндөр үнэ санал болгох боломж “Никс”-т бий.

Албаны хүний мэдээлснээр бол Жонсон ч өөрөө “Никс”-т очих хүсэлтэй байгаа учраас ирэх баасан гаригт тус багийнхантай уулзалт хийхээр товлосон гэнэ.

Харин “Маверикс” багийн хувьд Леброн Жеймсийг авч болох боломжтой талаарярьснаар лигээс мөнгөн торгууль хүлээж байсан удаатай. Тийм учраас Жой Жонсонг авах боломж бий гэсэн үг. Гэхдээ энэ нь зөвхөн чөлөөт агентаас гэрээ хийж авах биш, тоглогчдын солилцоог нэмж болох талаар ч яриа бий.

“Даллас”-т Жейсон Кидд, Карон Батлер, Жейсон Терри гээд чадварлаг олон тоглогч байна. Гэвч хамтдаа тэд амжилтад хүрээгүй учраас өөрчлөлт хийгдэх нь гарцаагүй. Ямартай ч хамгийн эхний өөрчлөлт залуу Франц тоглогч Родриге Бүбүаг гарааны холбон тоглогчоор гаргах байж болох юм.

Хэрэв Жонсон их мөнгөний араас биш амжилтын араас явж Атланта хотыг орхих гэж байгаа бол Даллас түүний хамгийн зөв сонголт. Ирэх жил “Лейкерс”-ийг зогсооход “Даллас Маверикс”  багт Жой Жонсоны туслалцаа хэрэгтэй нь зайлшгүй.

Гэхдээ Даллас түүнээс өмнө Дирк Новицкиг багтаа үлдээх тал дээр гол анхаарлаа хандуулах биз ээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж