Хөгжмийн зохиолч Ш.Өлзийбаяр олон улсын шагнал хүртлээ

Хуучирсан мэдээ: 2010.06.30-нд нийтлэгдсэн

Хөгжмийн зохиолч Ш.Өлзийбаяр олон улсын шагнал хүртлээ

Хөгжмийн зохиолч Ш.Өлзийбаяр олон улсын шагнал хүртлээ

ОХУ-ын Засгийн газрын урилгаар Москва хотын М.И.Гнесины нэрэмжит Хөгжмийн академид суралцаж буй Дорноговь аймгийн харьяат, хөгжмийн зохиолч Шатарын Өлзийбаяр Итали улсад зохион байгуулсан залуу хөгжмийн зохиолчдын олон улсын уралдаанд амжилттай оролцож, гуравдугаар байр эзэлжээ.

Итали улсын Ерөнхийлөгчийн ивээл дор  олон улсын хэмжээнд 16 дахь жилдээ зохион байгуулж буй  энэ уралдаанд тэрбээр төгөлдөр хуур, найрал хөгжимд зориулсан бүтээлээрээ оролцжээ. Манай улсаас анх удаа ийм өндөр амжилт гаргаж байгаа аж. Энэ удаагийн уралдааны ерөнхий шүүгчээр алдарт хөгжмийн зохиолч Ennio Morricone ажилласан аж.

Сонирхуулахад шагналтнуудын бүтээлийг ирэх наймдугаар дугаар сарын 2- нд Итали улсын Булоня хотын төв талбайд нэрт удирдаач Riccardo Ceni өөрийн биеэр удирдан эгшиглүүлэх юм байна.

Хөгжмийн зохиолч Ш.Өлзийбаяр нь Москва хотноо саяхан болсон нэрт хөгжмийн зохиолч С.С.Прокофьевын нэрэмжит уралдаанаас мөн тусгай байрын шагнал хүртсэн юм.

М.УРИН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж