Төрийн дууллын шинэ хувилбар мэндэлнэ

Хуучирсан мэдээ: 2010.06.30-нд нийтлэгдсэн

Төрийн дууллын шинэ хувилбар мэндэлнэ

Төрийн дууллын шинэ хувилбар мэндэлнэ

Өнгөрсөн баасан гаригт эх орондоо ирсэн “Sweetymotion” хамтлагийн бүсгүйчүүд монголчууддаа зориулан “Sweetymotion” хэмээх цомгоо авчирсан. Тэдний шинэ цомог ирэх сарын 4-нөөс худалдаанд гарах аж. Түүнчлэн хамтлагийнхан төрийн дууллаа өөрсдийн стильд оруулан дуулсан нь тун удахгүй үзэгчдийн хүртээл болох гэнэ. Учир нь “Sweetymotion” хамтлагийнхан “Төрийн дуулал”-д клип хийлгэхээр “V” студитэй хамтран ажиллаж байгаа аж. Тэд клипний зураг авалтын ажилдаа орсон бөгөөд шинэ цомогт багтсан бүх дуундаа клип хийлгэх төлөвлөгөөтэй байгаа гэнэ. Сонирхуулахад “Төрийн дуулал”-ын бас нэгэн шинэ хувилбар удахгүй мэндлэх гэнэ. Удахгүй болох улсын их баяр наадмыг тохиолдуулан рок поп, ардын болон сонгодог урлагийн дуучид хамтран “Төрийн дуулал”-ыг дуулахаар болжээ.

М.АНИР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж