Загвар өмсөгч, жүжигчин, усны хувцасны дизайнер, телевизийн хөтлөгч зэрэг олон талын чиглэлд хүчээ сорьж яваа Kelly Brook гэгч үзэсгэлэнт британи бүсгүйг дэлхий дахин сайн мэднэ. Yргэлж төгс, дэгжин, гайхалтай байдаг супер модель бүсгүй саяхны нэгэн өдөр папарацциудын гэрэл зургийн аппаратны дуранд өртсөн байна. Богинохон, торон чимэглэл бүхий даашинзаар гоёсон загвар өмсөгч маань машинаасаа буухдаа дотуур хувцсаа нууж амжаагүй аж. Хэдийгээр сэргэлэн гэрэл зурагчдын овжин хараанаас мултарч чадаагүй ч тэрээр хувцсаа тохируулж өмсөж чаддаг нэгэн гэдгээ харуулж чадсан байна. Өчүүхэн төдий тонгойвол өгзөг нь ил гармаар богинохон даашинзан дотуураа хувцасныхаа өнгөтэй адилхан дотуур хувцас өмссөн байсан нь бүсгүйг нүүр улайх нөхцөл байдалд орохооргүй нэгэн гэдгийг нь баталж байх шиг. Юутай ч ганган дэгжин хувцаслалтанд тохирох дотуур хувцсыг өмсөж байх нь ямар ч тохиолдолд, алдартнуудын хувьд ч, эгэл жирийн энгийн бүсгүйчүүдийн хувьд ч бас чухал гэдгийг өөрийн биеэр үлгэрлэн харуулсан ухаалаг энэ эмэгтэйд талархах нь зүй бизээ.
Kelly Brook папарацид
News.MN
2010-06-30