
Аргентиний тосонд хориг тавьсан нь чанартай холбоотой бөгөөд Аргентиний тосны найрлаганд боловсруулах салбарт хэрэглэдэг найруулагч химийн бодис хэт их хэмжээгээр байна гэж Хятад тайлбарласан. Хятад сояа тосонд нь хориг тавьсан нь тус тосны экспортоос ихээхэн хамааралтай Аргентиний эдийн засагт хүчтэй нөлөө үзүүлэх болно.
Аргентин бол дэлхийн сояа тосны хамгийн том экспортлогч, харин Хятад тус тосны дэлхийн хамгийн том хэрэглэгч. Өнгөрсөн жил Аргентин 1.8 сая тонн сояа тос Хятадруу экспортолсон бөгөөд үүнээс 922 сая ам.долларын орлого олсон. Сояа тосны экспорт багасах нь экспортоос 32 хувийн татвар авдаг Аргентиний Засгийн газрын төсөвт шууд нөлөө үзүүлэх болно. Энэ жил Аргентиний засгийн газар 15 тэрбум ам.долларын өр төлөх ёстой тул Аргентиний нийгмийн үйлчилгээний төсөв бага байх болно. Хятад Аргентиний тосонд хориг тавьсан нь өрсөлдөгч бусад улсуудын сояа тосны экспортод сайнаар нөлөөлөх болно гэсэн таамаглалтай холбоотойгоор Бразил, АНУ- АНУ-ын сояа тосны урьдчилсан гэрээнүүдийн үнэ өссөн байна.
Т.Бадрах