Жирэмснээс хамгаалах эртний аргууд

Хуучирсан мэдээ: 2011.01.31-нд нийтлэгдсэн

Жирэмснээс хамгаалах эртний аргууд

Одоогоос 50 жилийн өмнө  жирэмснээс хамгаалах эм орчин үеийн шинж чанараа олж авч сексийн хувьсгал бий болгосон билээ. Нөхөн үржихүйг хянадаг болох гэж эмэгтэйчүүд эртнээс оролдож ирсэн аж. Гэвч тэдгээр аргуудын зарим нь орчин үеийн боловсронгуй арга хэрэгсэлтэй харьцуулахад маш аймшигтай байжээ.  Жирэмснээс хамгаалах эрт үеийн тэдгээр аргуудыг жагсаавал Геннисийн номд бичигдэхээр сонирхолтой жагсаалт гарах юм. Эртний Грек, Ромын эмэгтэйчүүд жирэмслэхгүйн тулд бүжиг наадам зохиодог байжээ. Харин орчин үеийн шинжлэх ухаан энэ арга жирэмснээс хамгаалж чадахгүй гэдгийг нотолсон тул жирэмсэн эмэгтэйчүүдэд энэ аргыг санал болгодоггүй. Доор өгүүлэх эртний аргуудыг  одоо хэрэглэхээ больсон ч тухайн үедээ маш түгээмэл хэрэглэж байжээ.

Нимбэг
Эрт цагт нимбэгийн хүчил эр бэлгийн эсийг устгагч гэж үздэг байж.  Ялангуяа эртний еврейчүүд үүнийг жирэмснээс хамгаалах шалгарсан арга гэж үзэж байв. Бүсгүйчүүдийн эрлэг шалиг эр Казанова олон амрагууддаа энэ аргыг хэрэглэдэг байсан гэдэг.

Дон Куа  
Дон куагийн үрээр амталсан ундааг эртний хятад эмэгтэйчүүд сарын тэмдгийн мөчлөгийг зохицуулах, сарын тэмдэг ирсний дараа дахин эрч хүч олж авахын тулд уудаг байжээ. Мөн жирэмсний эхний саруудад үр зулбуулах зорилгоор хэрэглэдэг байжээ. Европ болон Америкаас олддог дон куа үүнтэй шинж чанараараа төстэй боловч ийм зорилгоор хэрэглэдэггүй байжээ.

Хөвөн
Эртний  анагаахын гар бичмэл Ebers Papyrus –т тэмдэглэснээр эмэгтэйчүүд acacia модны холтосыг зөгийн балтай зуурч, хөвөнгийн үртэй холиод жирэмснээс хамгаалах  аргад ашиглаж байжээ.  Гэвч хөвөнгийн үр жирэмслэлтийг зогсоох шинжлэх ухааны үндэс байхгүй аж. Түүнээс гадна Америкын хар арьст боол бүсгүйчүүд жирэмснээс хамгаалахын тулд хөвөнгийн ургамлын холтсыг зажилдаг байж.

Папай

Өмнөд Ази болон зүүн өмнөд Азид боловсорч гүйцээгүй папайг жирэмснээс хамгаалахад хэрэглэж байжээ.  Учир нь папайн үр эр бэлгийн эсийн боловсролтыг зогсоодог гэж үздэг байжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж