Цус алдалтыг зогсоох шинэ аппарат

Хуучирсан мэдээ: 2011.01.31-нд нийтлэгдсэн

Цус алдалтыг зогсоох шинэ аппарат

Кемерово мужийн Кузбасс хотын эх барих эмэгтэйчүүдийн төвд өвчтөний алдсан цусыг өөрт нь буцаан хийх реинфузийн аппаратыг анх удаа ашигласан тухай АМИ-ТАСС агентлаг мэдээлэв.

Кесарева хагалгаа хийлгэсэн 36 настай эмэгтэйн алдсан цусыг Селсейвер нэртэй шинэ технологийн аппаратын тусламжтай буцаан сэлбэснээр хагалгаа амжилттай болсон байна. Эмэгтэй 3,5 литр цус алдаж болох байсан бөгөөд Селсейвер аппарат цусыг цэвэршүүлэн эритроцит, лейкоцит болон бусад гэмтээгүй элементыг цуглуулан цусны эргэлтэд буцаан оруулсан аж.

Ер нь өвчтөн цус алдсан тохиолдолд донорын цус сэлбэдэг бөгөөд энэ ихэнхдээ ямар нэгэн эрсдэл дагуулдаг юм. Шинэ аппарат нь сөрөг үр дагавраас сэргийлэх боломжийг бий болгоно хэмээн мэргэжилтнүүд үзэж байна.

Н.Тунгалаг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж