
Палестины дүрвэгсэдэд туслах НҮБ-ын агентлаг (UNRWA) даваа гаригийн өглөө Газын зурвас дахь далайн эргийн хүүхдийн лагерьт исламистууд халдсан тухай мэдэгдлээ.
UNRWA агентлагийн төлөөлөгч мэдэгдснээр исламын дайчид лагерьт өглөөгүүр дайрч ороод хэд хэдэн майхан асрыг шатааж бусад байгууламжуудыг сүйтгэсэн байна. Өөр тодорхой мэдээлэл байхгүй. Одоогоор ямар нэгэн террорист байгууллага үүний хариуцлагыг аваагүй байна.
НҮБ-ын лагериуд 250 мянга хүртэл хүүхдийг хүлээн авч, спортын тоглоом, бүжиг дуу ба усанд сэлэлтэд сургадаг. Үүнтэй зэрэгцэн Газад ХАМАС-ын хүүхдийн лагерьт 100 мянга орчим хүүхэд амарч шашны ном үздэг ажээ.
Өмнө нь тавдугаар сарын 23-нд НҮБ-ын Хүүхдийн лагерь исламын дайчид халдсан юм. Дараа нь “Дүрвэгсэдийн эрх” нэртэй байгууллага үүнд хамаатай гэжээ. Тэд энэ лагерь 20 сая ам.доллар зардаг мөн ичгэвтэр зүйлсийг хүүхдүүдэд зааж байна хэмээн тэр довтолгоог хийсэн гэж байв.
Гэхдээ ХАМАС уг хэрэгт “Ардын эсэргүүцлийн товчоо” гэдгийг буруутгаж уг бүлгийн 20 дайчныг барьсан байв.