Залуусын сэтгэл зүрхийг байлдан дагуулаад буй цус сорогчдын тухай өгүүлэх “Twilight” киноны ном энэ сарын 5-нд худалдаанд гарсан билээ. Хоёр жилийн өмнө “Breaking Dawn” нэртэй эхний зохиолоо гаргаж байсан зохиолч Stephenie Meyer энэхүү шинэ номонд “Twilight”-ын дөрвөн ангийн үйл явдал бүхэлдээ багтсан хэмээн тодотгосон байна. Энэхүү номны нэр нь “The Short Second Life of Bree Tanner” бөгөөд 192 хуудастай үйл явдлөөр дүүрэн аж.
Цус сорогчдын үнэнч фэнүүддээ зориулан 5-7-ны хооронд онлайнаар үнэгүй унших боломж олгосон ба энэ нь үзэгч фэнүүдэд нь маш том бэлэг болж, мянга мянган хүн уншсан байна. Мөн энэ үеэр номын үнээ хямдруулсан ба нийтдээ нэг сая хувь борлогдож, бестселлерийн жагсаалтад орсон байна.
Н.Наран