“Toshiba” улирлын тайлангаа гаргав

Хуучирсан мэдээ: 2011.01.31-нд нийтлэгдсэн

“Toshiba” улирлын тайлангаа гаргав

Японы электрон барааны “Toshiba” фирм 2010 оны дөрөвдүгээр улиралд ашигтай ажилласан тухай зарлажээ. Дижитал камер, сматрфонд зориулсан санах ойн чипний худалдаа эрс нэмэгдсэнээр нийт 12,4 тэрбум иенийн /151 сая ам.доллар/ ашигтай ажилласан байна. Өмнөх оны мөн улиралд 10,6 тэрбум иенийн алдагдал хүлээж байсан тус компани дахин ашигтай ажиллаж эхэлжээ.

“Toshiba” компани гэр ахуйн цахилгаан бараанаас эхлээд цөмийн эрчим хүчний станцын технологи үйлдвэрлэдэг ч зөөврийн технологийн эрэлт асар их буйтай холбогдуулан флэш санах ойнт чипний борлуулалтаас гол ашгаа олсон байна.

Тус компанийн орлого 2010 оны араваас арванхоёрдугаар сарын байдлаар 1,6 триллион иен буюу 1,6 хувиар өссөн байдалтай байгаа юм.

Э.Очирт

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж