Эмэгтэй удирдагч сан ажлаа дүгнэлээ

Хуучирсан мэдээ: 2011.01.31-нд нийтлэгдсэн

Эмэгтэй удирдагч сан ажлаа дүгнэлээ

Эмэгтэй удирдагч сан өнгөрсөн 10 жилийн үйл ажиллагаагаа  дүгнэн цаашдын зорилгоо тодорхойлон ажиллаж байна.

Тус сангаас өнгөрсөн хугацаанд улс төрийн оролцоог сайжруулах чиглэлээр  эмэгтэйчүүдийг чадваржуулах, манлайллыг дээшлүүлэх, охид, эмэгтэйчүүдийн эрхийг хангах, хамгаалах, сайн засаглалыг хөгжүүлэхэд иргэдийн оролцоо, хяналтыг нэмэгдүүлэх гэсэн чиглэлээр нийтдээ 154959 ам. долларын 29 төсөл хэрэгжүүлжээ.

Эмэгтэй удирдагч сангийнхан 2011 оноос хэд хэдэн шинэ зорилт тавин ажиллаж байгаагийн нэг нь  дэргэдээ Эмэгтэйчүүд ба бодлогын судалгааны төв байгуулан ажиллаж эхэлсэн явдал юм.  Судалгааны төв нь эмэгтэйчүүдийн сонирхсон сэдвийн дагуу асуудлыг захиалгаар болон дагнан судалж боловсруулалт хийж мэдээллээр хангах зорилготой аж. Нийгэмд байр сууриа олж ирээдүйд бусдын төлөө ажиллах сонирхолтой залуу охид, эмэгтэйчүүдэд зөвлөгөө өгөх, цуврал сургалтуудыг зохион байгуулахаар төлөвлөсөн байна.  Эмэгтэй удирдагч сан нь Удирдах зөвлөлийн таван гишүүнтэй бөгөөд тэд сая гишүүдийн хурлаа хийж 2010 онд хэрэгжүүлсэн төсөл, үйл ажиллагааныхаа тайланг танилцуулан удирдамж зөвлөмжөө авсан байна.  

                                Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж