
“Foxconn” компани үйлдвэрлэлээ хаана ч байрлууллаа гэсэн тэр нь дэлхийн технологийн үйлдвэрлэл Хятадын өмнөд хэсэг, Шанхайд төвлөрч байгаа төвлөрлийг багасгах юм. Шенжень дэх ажилчид нь цалин нэмэх шаардлага тавьсан талаар “Foxconn” компани “Apple” компанитай хэлэлцээр хийснийг нь “Apple” компани нааштайгаар хүлээн авч, ажилчдын цалин нэмэх асуудлыг нааштайгаар шийдсэн билээ.
“Foxconn” компани “Apple” компанид хоёр үйлдвэрлэлийн байршил санал болгосон байна. Нэг нь хойд зүгт байгаа Тианжин бөгөөд тэнд “Foxconn” компанийн үйлдвэр угаасаа байдаг билээ. Нөгөө нь Хятадын төвд орших хүн ам ихтэй Хенан муж юм. Бусад брэндийн цахилгаан хэрэгслийн компаниудтай харьцуулбал “Apple” компани цөөн тооны үйлдвэрлэгчтэй харилцдаг бөгөөд илүү нягт харилцаатайгийнхаа төлөө нэмэлт төлбөр хийдэг юм. Энэ харилцаа нь АНУ-ын тус компанид “Foxconn” компанийн дотоод асуудлын талаар санал бодлоо илэрхийлэх эрх олгодог байна.
Хятадад “Foxconn” компанийн 800.000 ажилчин байдгийн 100.000 нь “Apple” компанийн бүтээгдэхүүн дээр ажилладаг гэж судлаач нар үздэг. “Apple” компани Хятадын Шанхай, Сужоу хотуудад байрладаг Тайванийн “Quanta Computer” компанитай мөн хамтарч ажилладаг билээ. “Foxconn” компанийн Шенжень хот дахь Лонгхуа үйлдвэрт олон зуун мянган хүн ажилладаг бөгөөд 2008 оны дэлхийн эдийн засгийн хямралын үеэр ажилчдынх нь тоо 200.000 болж буурсан бол одоо эргэн нэмэгдэж, 300.000 хүрсэн ба “Apple” компанийн “iPad” болон “iPhone”-ын борлуулалт нэмэгдэж байгаатай холбоотойгоор гуравдугаар улиралд ажилчдынхаа тоог дахин нэмнэ хэмээн тооцоолж байгаа аж.
Т.Бадрах