Хуучирсан мэдээ: 2010.06.29-нд нийтлэгдсэн

Манай хэл мангаа

Сүүлийн
үед үнэхээр завгүй, ёстой амжихгүй, дараа дараа гэсэн үгс амнаас байнга
унжаастай, хэн ч харсан нэг их албаны маягийн, төв царайлсан өвгөн л
туугаад байгаа. Энэ ч бас учиртай, нөгөө хөл бөмбөг гэж нэг мангаа…
оройтож гарахы нь яана… Ингээд нэг нойр дутуу, нурмайсан амьтан,
харахад сэрүүн ч тархи толгой бол нугжийгаастай…

Би ч ул нь нэлээн сэргэлэн байрын өвгөн л дөө, гээд энэ насанд чинь
хоол, нойр хоёрын хүчинд л явдгийн байна шүү, хүүхэд минь. Залуу цагт
сан бол хоёр өдрийн хоол, нэг өдрийн нойр, бас нөгөө хэдэн удаагийн
нөгөө юу… өө туучийгийн чинь гадаад нэрийг мартаж, яагаав дээ нөгөө
юу… за за яааршиг цаашаа… зэрэг бол яамай л байлаа.

Хээ, энэ бурж байгаагий нээ, гол зовлонгоо ярих гэсэн, мартах гэж
байна… Муу хөгшнийг ингэж мунтинаж ядаж байхад, арай ч дээ нээрээ, би
чинь ажлын байрны тодорхойлолтоороо өөрийн гэсэн ажил үүргийн хуваарьтай
хүн шүү дээ… Гэтэл яав, ажил үүргийн хуваарьт байхгүй орчуулга гэгч
мангаагаар булдаг байна ш дээ. Миний орчуулах гэж юу байхав, сайн мэддэг
хүн харвал мушийна, дунд мэддэг хүн шүүмжилнэ, маруухан мэддэг нь
эргэлзэнэ, мэддэггүй нь бол харин ангайдаг л байхгүй юү.

Үргэлжлэл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж