Америк эрдэмтэд лабораторид мах ургуулж байна

Хуучирсан мэдээ: 2011.01.31-нд нийтлэгдсэн

Америк эрдэмтэд лабораторид мах ургуулж байна

АНУ-ын Өмнөд Калифорнийн анагаах ухааны их сургуулийн доктор Владимир Миронов лабораторийн нөхцөлд сүүлийн арван жилийн турш мах ургуулахаар ажиллаж байгаа гэнэ. Тэрбээр одоо 56 настай бөгөөд ургуулсан мах бүтээхээр ажиллаж байгаа цөөхөн хэдэн биоинженерүүдийн нэг юм байна. Түүний үзэж буйгаар энэ нь цаашид дэлхийг хүнсний гачигдлаас хамгаалах боломжтой зүйл гэж хэлж байгаа бөгөөд мал аж ахуйд ашигладаг талбайн хэмжээг бууруулж, газрыг илүү ашигтай ашиглах боломжийг олгох юм байна.

Гэхдээ Мироновт санхүүгийн дэмжлэг хэрэгтэй байгаа аж. Түүнд ойролцоогоор нэг тэрбум ам.доллар хэрэгтэй байгаа ч одоо сая ам.доллар ч байхгүй юм. Нэг килограмм мах бүтээхийн тулд амьтад 3-8 килограмм тэжээл идэх хэрэгтэй байдаг. Харин лабораторийн аргаар бүтээж буй мах нь ийм хэмжээний хаягдал гарахгүй байх сайн талтай гэнэ.

Э.Очирт

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж