Монгол Улсын Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Цогтбаатар энэ сарын 28-нд Австралийн Гадаад хэрэг, худалдааны яамны Байнгын нарийн бичгийн даргын орлогч Брюс Госпертай Канберра хотноо уулзаж, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов.
Монгол Улсын гуравдагч хөрш Австрали Улстай эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааг эрчимжүүлэх, ялангуяа эрдэс баялаг, боловсрол, хөдөө аж ахуйн салбарын харилцааг өргөжүүлэхэд хоёр тал түлхүү анхаарахын чухлыг Төрийн нарийн бичгийн дарга Д.Цогтбаатар тэмдэглэв. Өндөр, дээд хэмжээний харилцан айлчлал, яриа хэлэлцээг тогтмолжуулах, Австралийн их, дээд сургуульд уул уурхайн инженер, техникийн нарийн мэргэжлээр суралцагч монгол оюутны тоог нэмэгдүүлэх зэрэг чиглэлээр хамтран ажиллахаа Төрийн нарийн бичгийн дарга нар санал нэгтэй илэрхийлсэн тухай Гадаад харилцааны яамы хэвлэлийн албанаас мэдээллээ.