“Астон Вилла” цус сэлбэж байна

Хуучирсан мэдээ: 2011.01.31-нд нийтлэгдсэн

“Астон Вилла” цус сэлбэж байна

Премьер лигийн Астон Вилла баг, Германы Боруссиа Мюнхэнгладбах багаас Майкл Брэдлиг энэ улирлыг дуустал зээлээр тоглуулахаар болжээ. Тиймээс Виллачууд улирлын эхэнд авсан Стифэн Айрландаа Ньюкастл багт зээлэхээр болсон байна.

Брэдлигийн хувьд АНУ-н дэлхийн аваргын шигшээ багт багтан тоглодог бөгөөд түүний эцэг Боб Брэдли нь шигшээ багийнх нь мэнэжэр билээ. Тэрээр өнөөдөр Виллад ирж эмнэлгийн үзлэгт оржээ. Адилхан байрлалд тоглодог тоглогч ирж байгаа учраас Арйландыг Сэйнт Жэймс Парк руу явуулах шийдвэрийг баг нь гаргасан. Стифэн Айрланд зуны солилцооны цонх хаагдахаас өмнө Жэймс Милнэрийн наймааны нэг хэсэг болон Астон Виллад ирж байсан. Тэрээр энэ улиралд шинэ багийнхаа гараанд 6 тоглолтонд гарсан бөгөөд Жэрар Улье багт нь ирснээс хойш сэлгээний тоглогч болоод байгаа юм. Айрландыг явуулах наймаа өнөөдөртөө багтаад шийдэгдэх болно.

Score studio.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж