Өнөөдөр төрийн ордонд

Хуучирсан мэдээ: 2010.06.29-нд нийтлэгдсэн

Өнөөдөр төрийн ордонд

Өнөөдөр төрийн ордонд хууль  зүйн байнгын хороо, аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хороо, нийгмийн бодлого боловсрол соёл шинжлэх ухааны байнгын хороо зэрэг нийт дөрвөн байнгын хорооны хуралдаан болно.

1.  Төсвийн байнгын хорооны хуралдаан 09.30 цагаас “А” танхимд:

 Хэлэлцэх асуудал:

  • Монгол Улсын 2010 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2010 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хүний хөгжил сангийн 2010 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /хоёр дахь хэлэлцүүлэг/;
  • Засгийн газрын үнэт цаас гаргахыг зөвшөөрөх тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /анхны хэлэлцүүлэг/;
  • Монгол Улсын 2011 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2012-2013 оны төсвийн төсөөллийг зөвшөөрөх тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /хэлэлцэх эсэх/;
  • Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2011 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай Улсын Их Хурлын тогтоол, Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг /анхны хэлэлцүүлэг, Эдийн засгийн байнгын хороонд санал, дүгнэлтээ хүргүүлнэ/;
  • Орлогыг нь тухай бүр тодорхойлох боломжгүй ажил үйлчилгээ хувиараа эрхлэгч иргэний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хамт 2010.05.24-ний өдөр Засгийн газраас өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • Хүний хөгжил сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /“Утаагүй Улаанбаатар” хөтөлбөр батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн хамт өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • Сангийн сайдын 2009 оны сүүлийн хагас жилийн үйл ажиллагааны тайлан;

2.    Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 10.00 цагаас “В” танхимд:

  • Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2011 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай Улсын Их Хурлын тогтоол, Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /анхны хэлэлцүүлэг, Эдийн засгийн байнгын хороонд санал, дүгнэлтээ хүргүүлнэ/;
  •  Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх тухай хуулийн хэрэгжилттэй танилцах, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий Ажлын хэсгийн санал, дүгнэлт;

3. Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан 14.30 цагаас “А” танхимд:

Хэлэлцэх асуудал:

  • Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Х.Бадамсүрэн нарын 6 гишүүн өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • Дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон Хууль хүчингүй болсонд тооцох тухай, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай, Захиргааны хариуцлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Гүйцэтгэх ажлын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Дайны байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Ан агнуурын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Ахуйн болон үйлдвэрлэлийн хог хаягдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Галын аюулгүй байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Жагсаал цуглаан хийх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Төрийн ордны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын цагдаагийн байгууллагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Онц байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Орон сууцны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Тагнуулын байгууллагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Терроризмтай тэмцэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Төрийн тусгай хамгаалалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Шуудангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /эцсийн хэлэлцүүлэг/;
  • Эрчим хүчний төслийн нэмэлт санхүүжилтийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл /хэлэлцэх эсэх/;
  • “Малын индексжүүлсэн даатгал төслийн нэмэлт санхүүжилт” төслийн санхүүжилтийн хэлэлцээр болон “Малын индексжүүлсэн даатгал төсөл”-ийн зээлийн шинэчилсэн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл /хэлэлцэх эсэх/;
  • Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /хэлэлцэх эсэх/.

4. Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан 14.30 цагаас “В” танхимд:

Хэлэлцэх асуудал:

  • Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2011 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай Улсын Их Хурлын тогтоол, Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /анхны хэлэлцүүлэг, Эдийн засгийн байнгын хороонд санал, дүгнэлтээ хүргүүлнэ/;
  • Нийгмийн халамжийн тухай хуулийн төсөл /шинэчилсэн найруулга/, Хууль хүчингүй болсонд тооцох тухай, Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн хамгааллын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын баатар, хөдөлмөрийн баатар, ардын болон гавъяат цолтон ахмад настанд төрөөс олгох нэмэгдлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /анхны хэлэлцүүлэг/;
  • Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /анхны хэлэлцүүлэг/;
  • Улсын Их Хурлын гишүүн П.Алтангэрэлээс Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдад тавьсан 2010 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 13/05 тоот асуултын хариу сонсох;
  • Улсын Их Хурлын гишүүн П.Алтангэрэлээс Монгол Улсын Ерөнхий сайдад тавьсан 2010 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 13/19 тоот асуултын хариуг сонсох юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж