“Оскарын хараал” хүрсэн дараагийн эмэгтэй жүжигчнээр тодроод буй Sandra Bullock өнгөрсөн долоо хоногт албан ёсоор гэрлэлтээ цуцлуулжээ. Түүний нөхөр Jesse James гэр бүлээ авч үлдэх хүсэлтэй буйгаа удаа дараа илэрхийлж, уучлалт гуйсан боловч жүжигчин бүсгүй түүний хууран мэхлэлтийг уучилж чадахгүй гэдгээ илэрхийлж, салах өргөдлөө өгөөд байсан билээ.
Өнгөрсөн дөрөвдүгээр сараас хойш Холливуудын ертөнцийн хамгийн том сенсаацийн нэг болоод байсан тэдний гэрлэлтийн асуудал ийнхүү эцэслэн шийдэгдсэн байна. Ингээд жүжигчин Sandra Bullock ганц бие ээж болж, хүү Louis-ын хамт Шинэ Орлеан дахь харшдаа амьдрахаар болсон байна.

Н.Наран