Дэлхийн хамгийн том алтан зоос болох “Агч модны навч” нэртэй зоосыг өнгөрсөн баасан гаригт дуудлага худалдаагаар зарлаа. Цул алтаар хийсэн энэхүү зоосыг Испанийн “Oro Direct” фирм дөрвөн сая ам.доллараар худалдаж авсан байна.
Энэхүү зоос нь 53 см-ын диаметртэй, 100 кг жинтэй бөгөөд нүүрэн талдаа II Хатан хаан Элизабетын дүрстэй нөгөө талдаа Канадын үндэсний бэлэг тэмдэг болох гурван ширхэг агч модны навчыг дүрсэлсэн аж. 2007 онд дэлхийн хамгийн үнэтэй зоосоор Гиннессийн номонд бүртгэгдсэн ба тухайн үедээ нэг сая Канад доллараар үнэлэгдэж байсан байна.
Энэхүү зоосыг Австрийн “AvW” фирм эзэмшиж байсан бөгөөд өнгөрсөн тавдугаар сард дуудлага худалдаагаар зарах болсноо албан ёсоор мэдэгдсэн юм.

Н.Наран