
Дөрвөлсөн боть романаас бүрдэх зохиолын хоёрдугаар хэсэг болох “New Moon” кино нь мөн “Өргөө” кино театрын дэлгэцнээ өнгөрсөн нэгдүгээр сард гарч байсан. Харин одоо гурав дахь хэсэг болох “Eclipse” болон дөрөвдүгээр хэсэг “Breaking Down” ангиудыг Монгол улсын нутаг дэвсгэрт олон нийтэд кино театрийн зориулалтаар түгээх албан ёсны эрхийг “Өргөө” кино театр хүртжээ. Иймд ирэх сард хайртай цус сорогч Edward болон Bella нарын хайр сэтгэлийн түүхийг үргэлжүүлэн үзэх боломжтой болж байгаа юм.
Кинонд Bella өөртөө болон түүнтэй холбоотой бүхэнд аюул, заналхийлэл учраад байгааг олж мэднэ. Түүний оршин суугаа хот болох Сийтел хотод учир битүүлэг цуврал аллагууд ар араасаа гарч цус сорогчдын хорон санаатны тал өш хонзонгоо авахыг оролдоно. Энэ бүхний эцэст Bella өөрийн хайрт Edward болон багын найз Jacob-ын аль нэгийг сонгон амьдрах шийдвэрт тулгаран ирэх бөгөөд түүний хийх аливаа алхам нь цус сорогчид болон хүн чонын хооронд эцэс төгсгөлгүй үргэлжлэх цусан өшөөг бий болгоно гэдгийг мэдэж байв. Bella чухам хэнийг нь сонгох бол?
М.Дөлгөөн