Сан Францискод “Lego”-оор Оддын дайн бүтээжээ

Хуучирсан мэдээ: 2011.01.31-нд нийтлэгдсэн

Сан Францискод “Lego”-оор Оддын дайн бүтээжээ

Сан Франциско хотод алдарт “Оддын дайн” цувралын баатруудыг “Lego” эвлүүлдэг тоглоомоор бүтээсэн үзэсгэлэн нээгдсэн байна. Эндээс бодит хэмжээтэй Чевбакка, R2-D2 зэргийг “Lego”-гоор хийсэн байгааг харж болох юм. Гуравдугаар сарын 31 хүртэл үргэлжлэх уг үзэсгэлэнд 2000 гаруй бүтээл тавигдсан аж.

Үзэсгэлэнд байгаа бүтээлүүдийг 13 сарын турш хийсэн бөгөөд найман мастер “барилгачид”, хоёр цахилгаанчин Германы “Legoland”-д ажилласан юм байна. Нийт 1,5 сая гаруй шоо орсон бөгөөд нийт жин нь 1,3 тонн аж.

Э.Очирт

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж