“Хамгийн аймшигтай шархнаас аврах хуягт дотоожоор британи цэргүүдийг хувцаслана. Британийн BCB International гэх цэргийн үйлдвэр ойрын үед хуягт дотоож үйлдвэрлэж эхлэх ба үйлдвэрлэгчдийг нь хэлснээр тэр шинэ хувцас “хамгийн аймшигтай шархнаас” цэргийнхэнийг аврах ажээ.
Эмч нарын хэлснээр умдаг орчмын шархдалт Афганистан дахь цэргийнхний хамгийн их гэмтэл нь болж байна. Замд тавьсан бөмбөг дэлбэрэхэд эр хүний биеийн доод хэсэг хамгийн түрүүнд өртдөг ажээ. Хүчтэй дэлбэрэлтээс авсан шархны 90 хувь нь доод мөч болон умдгийн орчимд ноогддог байна.
Хуягт дотоож дэргэд нь дэлбэрсэн бөмбөгнөөс аварч чадахгүй ч сум, бөмбөгийн хэлтэрхийнээс сайн хамгаалах гэнэ. Цэргүүд шинэ хуягт хувцсыг сайнаар хүлээн авч байна. Тэд эргүүлд гарахдаа толгойгоо дуулгаар чээжээ хуягт хантаазаар хамгаалдаг мөртлөө эр хүний хамгийн чухал газраа хамгаалах юмгүй гэж ярьдаг гэнэ. Хуягт дотоожийг тусгай утсаар хийх бөгөөд кевлер гэх материалыг бат бэхээрээ гүйцэхгүй ч түүнээс уян чанараар давуутай. Үнэ нь 60 фунт байх гэнэ.