”G8” Газын бүслэлтийг буулгахыг уриалав

Хуучирсан мэдээ: 2010.06.28-нд нийтлэгдсэн

”G8” Газын бүслэлтийг буулгахыг уриалав


“Их найм”-ын лидерүүд Газын зурвасын бүслэлтийг буулгахыг уриалсан тогтоолыг зургадугаар сарын 26-ны өдөр гаргасан байна.
АНУ, Орос, Канад, Япон, Их Британи, Франц, Итали ба Германы лидерүүд Газын зурвасын бүслэлтийн дэглэмийг сулруулсан Израилийн шийдвэрт баяр хүргээд Газын зурваст байдал хүнд байна гэлээ. Тэд Израильд хандан бүслэлтээ бүрэн буулгахыг уриалав.
Гэхдээ тэд Израилийн өөрийгөө хамгаалах эрхийг хүлээн зөвшөөрч байна. Мөн тэдний тогтоолд Израилийн цэрэг Гилад Шалита-г суллахыг террористуудаас шаардсан байна.
G-8-ын лидерүүд Исламын Иран, БНАСАУ-ыг цөмийн хөтөлбөрийн талаар өөрсдийг түгшүүрийг илэрхийлсэн байна. Тогтоолд Өмнөд Солонгосын цэргийн онгоцыг довтлон живүүлснийг буруутгажээ. Ираны талаар тэдний цөмийн хөтөлбөр ил тод биш мөн уран баяжуулалт хийгдэж байгаа зэргийг анхааруулсан байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж